Бидний тухай

Bakumine бол хайгуулын өгөгдлөөс ТЭЗҮ боловсруулах MARS системийг бүтээсэн Монголын компани.

ТЭЗҮ яагаад удаан боловсруулагддаг вэ?

ТЭЗҮ олон газар тархсан өгөгдлийг нэгтгэдэг: цооногийн бүртгэл, лабораторийн гэрчилгээ, хэмжилтийн файл, геологийн тайлан, зардлын тооцоо. Эдгээрийг цуглуулж, шалгаж, шаардлагатай бүтцээр бичихэд хэдэн сар, төслийн эхний төсвийн томоохон хэсэг зарцуулагддаг.

Тиймээс бид тооцоо, ТЭЗҮ-г компанийн өөрийн өгөгдлөөс бэлтгэдэг MARS системийг бүтээсэн. Инженерүүд тархсан файлаас биш, шалгагдсан ТЭЗҮ-ээс ажлаа эхэлдэг. Эцсийн хяналт, гарын үсэг хуулийн дагуу зөвлөх инженерүүдийнх.

Үүсгэн байгуулагчид

  • Б.Ирмүүн, Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

    Б.Ирмүүн

    Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

    Bakumine-ийн санаачлагч. Монголын үндэсний старт-ап тэмцээний тэргүүн байр, 2026.

  • С.Батцэнгэл, Хамтран үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал

    С.Батцэнгэл

    Хамтран үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал

    Инженерчлэлийн 19 жилийн туршлагатай. 3D төслөөрөө Төв Азийн Google for Startups Silkway хөтөлбөрийн шилдэг 15 компанийн нэгээр шалгарсан, 2024.

  • Э.Ганхуяг, Хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал

    Э.Ганхуяг

    Хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал

    Уул уурхайн салбарт 15 жил, үүний дотор Rio Tinto, Оюу Толгойд ажилласан.